Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын нэрт Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Японы Токио хотын Ичигаяа Соёлын төвд “Монгол аялгуу” тоглолтоо толилуулахаар болсон байна.
Уг тоглолтод “Монгол Улсын Соёлын Элч”- Морин хуурын чуулгын сор болсон гавьяат уран бүтээлчид болох МУУГЗ Д.Түвшинсайхан, морин хуурч МУГЖ. Р. Амарбаяр, ятга хөгжимчин МУГЖ О.Мөнхтогтох нар гоцлон хөгжимдөхөөр бэлтгэлээ хангажээ.
Өмнө нь тус тоглолтоо 2011, 2013, 2015, 2017, 2019 онд тогтмол тоглож байсан боловч ковидын улмаас 4 жил завсарласны дараа энэ жил дахин тоглохоор болсон бөгөөд тоглолтоо Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өөрийн биеэр хөтлөн найруулах аж. Тоглолтод Япон Улсад уран бүтээлээ туурвиж буй монгол болон япон уран бүтээлчид урилгаар оролцоно.