ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ Украин цэрэгт 19 жилийн хорих ял оноов

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-09

ОХУ-ын Цэргийн шүүх тус улсын хяналтдаа авсан Мариуполд энгийн иргэдийг хөнөөсөн гэх хэргээр украин цэрэгт 19 жилийн хорих ял оноожээ. 

Тодруулбал, Украины тэнгисийн цэргийн алба хаагч Антон Чередник тухайн үед ОХУ-ын цэргийн хяналтад байсан Украины Мариуполь хотод байхдаа хууль бусаар нэвтэрсэн хэмээн хоёр иргэнийг зогсоож, нэгийг нь хөнөөсөн аж. 

ОХУ-ын Ростов он Доны цэргийн шүүхэд уг хэргийг шүүх хурал өчигдөр болж, Антон Чередникийг хүний амь хөнөөсөн буруутайд тооцож, 19 жилийн хорих ял ногдуулжээ. Тэрбээр эхний гурван жилийг шоронд, үлдсэн жилийг хүмүүжүүлэх хорих лагерьт өнгөрүүлэх гэнэ.   

Үүнээс өмнө ОХУ-ын тал Украины дөрвөн цэрэгт мөн хорих ял оноосон байна. Нөгөө талаар, Украины тал ч дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ОХУ-ын цэргийг шоронд хорьж, ял оноосон байдаг.