Харвардын их сургууль 75 жил судалсны эцэст амжилт болон аз жаргалын нууц нь 2 зүйл дээр тогтдог болохыг олж тогтоожээ.
Үүний нэг нь хайр, харин нөгөөх нь ажлын ёс зүй гэнэ. Багаасаа төрөл бүрийн ажлын дөртэй болох нь тухайн хүүхдийг ирээдүйд амжилтанд хүрэхэд маш том нөлөө үзүүлдэг байна. Нэг ёсондоо гэрийн ажилд тусалж, төрөл бүрийн зүйлсийг хийж сурсан байх нь хүүхдийн ирээдүйг тодоор гэрэлтүүлдэг гэсэн үг юм.
Гэрийн ажил хийж өссөн хүн хариуцлагатай болдог.
“How to Raise an Adult” номын зохиолч, Стэнфордын их сургуулийн доктор Жули Литкотт-Хаймсын хэлснээр багаасаа гэрийн ажил хийж өссөн хүүхэд ирээдүйд хариуцлагатай нэгэн болж төлөвшдөг аж. Тэдний сурч авсан чадвар нь багаараа ажил хийх, сургууль дээрээ төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах, оролцох зэрэгт илт харагддаг бөгөөд тэд ихэвчлэн эдгээр ажлыг удирдан зохион байгуулдаг.
Төрөл бүрийн чадварыг өөртөө суулгадаг
Хүүхдэд багаас нь гэрийн ажил зааж өгч, олон төрлийн ажилд сургаснаар тэд амжилтанд хүрэх гол чадваруудыг өөртөө суулгана.
Тэд бодож, дуурайж, төлөвлөж, шйидэж, оролдож, алдаж, эцэстээ амжилт олно. Зүгээр л нэг шинэ гэрийн хийх үйл явц ийм байдаг. Харин тэрхүү үйл явцыг бүх зүйлд ашигласнаар, амьдрал дээр гараад ч амжилтанд хүрэх тулгуур нь болно.
Тэд илүү чадварлаг, хариуцлагатай болдог.
Гэрийн ажил нь өдөр тутмын амьдралын чухал хэсэг бөгөөд үүнээс татгалзах боломжгүй. Хүүхдээ хайрласандаа гэрийн ажлаас хол байлгах нь тэднийг ирээдүйд сул дорой, биеэ даасан нэгэн бус болгоно. Үргэлж аав ээжийнхээ гарыг харсан, бусдын нөмөр нөөлгийг бараадсан нэгэн болгохыг хүсэхгүй байгаа биз дээ. Тийм бол хүүхдээ багаас нь төрөл бүрийн гэрийн ажилд сурга. Тэдэнд хариуцлага үүрүүл, өөрт нь зарим ажлыг даатга. Энэ л тэдэнд олгож болох хамгийн зөв гэр бүлийн хүмүүжил юм.
Ажлыг хэрхэн гүйцэтгэдэг болохыг сурч авна.
Гэрийн ажлыг эрэмб дараатай хийдэг. Тийм ч учраас гэрийн ажлаа зөв, гүйцэтгэл сайтай хийж сурах нь хүүхдийн ирээдүйн ажил амьдрал чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэд ажлаа зөв дараалалд оруулж, цагтаа амжуулж гүйцэтгэж сурах төдийгүй залхуурал гээчийг мартсан байх болно. Ажилсаг хүн л амжилтанд хүрдэг. Харин тэд төрөхөөсөө л ажилсаг байдаггүй бөгөөд эцэг эх нь тэднийг ажилсаг болгож хүмүүжүүлдэг.
Асуудлыг шийдвэрлэхээс нааш өөрөө зүгээр болохгүйг ойлгоно
Гэрээ үймүүлж, хувцсаа бохирдуулсан бол хүүхдэдээ үүнийг хэрхэн цэвэрлэдэг болохыг ойлгуулж хамт хий. Тэдний үүсгэсэн асуудлыг эцэг эх өөрсдөө чимээгүйхэн шийдвэрлэж, цэгцэлж явах нь тэдний ирээдүйд хэчнээн их хор уршгийг дагуулна гээч. Тэд том болоод асуудал гаргасан ч, өөрөө шийдэхгүй, аяндаа болчихно хэмээн эндүүрч, бүр томруулж мэднэ. Өөрийн хийсэн хэргээ өөрөө шийдвэрлэдэг байх нь чухал. Тэгвэл энэ чухал чадварыг тэднийг бага байхаас нь гэрийн ажил хийлгэж сургах аж.