ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нарендра Модигийн үр тарианы дуу “Грэмми Авардс”-т нэр дэвшжээ

O.Admin
2023-11-13

Энэтхэгийн Ерөнхий сайд 73 настай Нарендра Модигийн ажилласан үр тарианы гайхамшигт шинж чанарыг сайшаан магтсан дуу Грэмми Авардс-т нэр дэвшжээ.

Уг дууны нэр нь “Abundance In Millets” бөгөөд Энэтхэгийн Грэммийн шагналт дуучин Фалу, нөхөр Гаурав Шахтай хамтран дуулсан байна. Дуу Грэмми Авардс наадмын "Best Global Music Performance" төрөлд нэр дэвшиж байгаа аж. Ерөнхий сайд Нарендра Модигийн тухайд дууны шүлэг болон тоглолтод хамтран ажилласан байна. Тодруулбал, Нарендра Модигийн үр тарианы шинж чанарыг тайлбарласан илтгэлээс оруулж өгсөн байх бөгөөд “Үр тариа бол гайхамшигтай”, “Хэрвээ бид дэлхийг өөрчилж чадах байсан бол яах вэ” гэх мэт үгс багтжээ.

Энэтхэг нь дэлхийн хамгийн том үр тарианы эх орон юм. Нарендра Моди 2014 онд Ерөнхий сайд болсноосоо хойш ус муутай газар ч тарьж болох үр тарианы үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн юм. Энэ удаагийн дууг ч өлсгөлөнг арилгаж, ядуурлыг бууруулах бодлогынхоо хүрээнд өөрөө дуучин Фалуд ханджээ.