ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахууны нөөцийн сав дэлбэрсэн хэргийг шийдвэрлэжээ

O.Admin
2023-11-13

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг "Тэс петролиум" ХХК-ийн шатахуун түгээх станцын 2000 тонны багтаамжтай нөөцийн сав дэлбэрч, тус байгууллагын нягтлан, нярав, харуул нарын гурван хүн амь эрсэдсэн хэрэг өнгөрөгч онд гарсан. Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос З \"Тэс петролиум ХХК-ийн хойд бүсийн захирал\, С \Агуулахын эрхлэгч\, Б \Хөдөлмөр аюулгүй байдлын инженер\ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс С, Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шатахуун хадгалах 2000 тонн саванд гал гарч ажил үүргээ гүйцэтгэж байсан Н, О, Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцов. Улмаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ. Харин шүүгдэгч З-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.