Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ Суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж хоёр хүн гэмтсэн тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 22:44 цагт хүлээн авсан.
Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ахалсан Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд крузер прадо-150” загварын суудлын автомашин автозамын хажуугийн жалга руу орж иргэн С /72 настай, эрэгтэй/, Ц/69 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд аварч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.