Цагдаагийн байгууллагаас мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Шалгалтын үеэр цагдаагийн алба хаагч "Т" нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн аж. Иймд хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Түүнчлэн тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч байгаа ажээ.