72 дахь удаагийн "Ертөнцийн мисс" шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд Эль Сальвадорын нийслэл Сан Сальвадор хотноо зохион байгуулагджээ.
Энэ удаагийн тэмцээнд Никирагуа улсыг төлөөлөн оролцсон 23 настай Шейннис Паласиос түрүүлжээ. “Ертөнцийн мисс” шалгаруулах тэмцээний түүхэнд Никирагуа улсын мисс тэргүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд энэ удаа анхных юм. Харин хоёрдугаар байрт Тайландын мисс Аннтониа Порсилд, гуравдугаарт Австралийн мисс Морая Вилсон тус тус шалгарчээ.
Тэмцээнд нийтдээ 84 улсын сайхан бүсгүйчүүд оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлж үзэсгэлэнт Б.Намуунзул өрсөлдсөн билээ.