Ашигт малтмал, газрын тосны ерөнхий газраас шатахууны нөөцийн мэдээг өнөөдөр танилцууллаа. Улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 84,085 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 2,365 тонн, АИ-92 автобензин 28,168 тонн, АИ-95 автобензин 5,467 тонн, Дизель түлш 42,699 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 14 хоног, АИ-92 автобензин 23 хоног, АИ-95 автобензин 27 хоног, дизель түлш 19 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Бүсийн хувьд авч үзвэл баруун бүс 6,593 тонн, хангайн бүс 4,178 тонн, төвийн бүс 13,794 тонн, зүүн бүс 3,476 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2,135.7 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.