Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн нэгдүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 26-ны өдрийн 12:46 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход эцэг, эх нь тодорхойгүй есөн сартай ураг хоёр метрийн гүнтэй бетон жорлонд унаж, амьгүй болсон байсныг 30 минут ажиллан гаргаж тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.