ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам
3,640,608

Угаалгын машинд гацсан хүүг онцгой байдлын алба хаагчид гаргажээ

O.Admin
2023-11-28

Угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байсан хүүг онцгой байдлын алба хаагчид гаргаж авчээ.

Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нэгэн айлд бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Н /4 настай, эрэгтэй/-ийг угаалгын машины хатаагчаас гаргасан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эх та бүхэн хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалан, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.