ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Дэлгэрсайхан: Автобусны эргэлтийг ойртуулна, хүлээлт үүсгэхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-04

Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Б.Дэлгэрсайхан:-Түгжрэлийг бууруулах зорилгоор холбогдох албаны хүмүүстэй ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн түртээмжийг бууруулах, авто машины зохистой хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, ажиллана. Мөн Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулж байгаа. Түгжрэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, шуурхай шийдвэрлэнэ. Хамгийн чухал нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нийтийн тээврийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байна.

Тендерээ амжилттай зохион байгууллаа. Маргаангүй бол, автобус авах асуудлыг ярина. Бид өнгөрсөн хугацаанд нэлээд судалгаа хийлээ. Ямар шийдэл гаргавал иргэдийг бухимдуулахгүй байх вэ гэдгээ ярилаа. Зарим чиглэлд өөрчлөлт оруулж, дамжин суух зохицуулалтыг хийнэ. Нийслэлийн нийтийн тээвэр болон зам зохицуулах газарт чиглэл өгнө. Иргэдийн бухимдлыг төрүүлэхгүй байлгана. Үнийн хувьд эхний автобусанд суусан картынхаа мэдээллээр явна. Автобусны эргэлтийг ойртуулна.

600 автобус шинээр  худалдан авна. Гэрээнд хоёр талаасаа асуудлаа ярилцаад, авах байх. Автобусаа Эрээнд хүлээн авна. Шалгаж үзээд, болно шаардлага хангана гэвэл Монгол руу оруулна. Харин шаардлага хангахгүй бол буцаана. Хэрэв ингэхгүй бол ногоон автобус шиг болох гээд байна.

...Ногоон автобусыг хүлээж аваагүй. Хууль шүүхийн байгууллагын шийдвэр гаргахаас өмнө бид ямар нэгэн үйлдэл хийхгүй. Ногоон автобусыг буцааж гаргах боломжгүй...

Үйлдвэрлэгч компани  авах эсэх нь тодорхойгүй. Зөвхөн хуулийн байгууллагын шийдвэрийг харна.