Герман улсын Мьюнхан хотод өнгөрсөн баасан гарагт их хэмжээний цас орсны улмаас 760 гаруй нислэг цуцлагдсан байна. Ням гарагт буюу 3-ны өдрөөс нислэгүүд хэвийн болсон ч Германы өмнөд хэсэгт төмөр замын хөдөлгөөн саатсан хэвээр байна.
Нисэх онгоцны агаарын мэдээллиийн албанаас цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал ойрын өдрүүдэд нислэгийн хөдөлгөөнд саад учруулах төлөвтэй байгааг дахин анхааруулж, зорчигчдод нисэх онгоцны буудал руу явахаасаа өмнө нислэг үйлдэх эсэхийг урьдчилан шалгахыг зөвлөжээ.
Цаг агаарын албаны мэдээлснээр өчигдөр буюу 3-нд 40 см цас орж, Баварийн нийслэл болон бүс нутгийн бусад хэсэгт гал тэрэгний хөдөлгөөн саатсан бол Мюнхен хотын гал тэрэгний төв буудал бямба гарагт хаагдаж, холын болон хотын нийтийн тээврийн үйлчилгээ түр зогссон байна. Гал тэрэгний хөдөлгөөн өнөөдрөөс хэвийн үргэлжлэх хэдий ч цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Австри, Швейцарь улсууд руу зорчих чиглэл мягмар гараг хүртэл саатах төлөвтэй байгааг мэдээлжээ.
Эх сурвалж: https://weather.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа