ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НОБГ: Таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ

O.Admin
2023-12-06

Өнөөдөр /2023.12.06/ 13:21 цагт Баянзүрх дүүргийн II хороонд айлын гэр шатаж байна, ойрхон байгаа хоёр гэр рүү гал орох гээд байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход таван ханатай гэр бүрэн шатаж, хажуугийн хоёр гэр галд хайрагдаж байсныг бүрэн унтрааж ажилласан аж.

Гэр хорооллын айл өрхүүдийн зай хэмжээ алдагдаж, хэт ойр зайтай байрлах нь гал түймрийн үед богино хугацаанд дамжин шатаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул эрсдэлийг дагуулж байгаа тул таван метрээс багагүй зайд байрлуулахыг анхааруулж байна.