ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол бүрдүүлж байна

O.Admin
2023-12-08

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг боловч алга дарам энэ хэсэгт хүн амын тал нь буюу 1.6 сая гаруй хүн оршин сууж, төвлөрөл дээд цэгтээ хүрсэн. Хэт төвлөрлөөс үүдэн түгжрэл, агаар, орчны бохирдол гэх мэт шүдний өвчин өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийг бүрдүүлж байна. Гэтэл Улаанбаатар хотын хамгийн их бохирдолтой бүсэд 844.646 иргэн амьдарч байгаа юм. 

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна.