МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Зул сарын аялгуу” жазз опера, поп опера тоглолтоо энэ сарын 16-нд үзэгчдэд өргөн барина.
Энэхүү тоглолт нь жазз опера урсгалыг Монголд анх удаа тайзнаа тоглох гэж буйгаараа онцлогтой. Жазз опера гэдэг нь жазз, дуурь гэсэн хөгжмийн хоёр гайхалтай тансаг нэгдэл юм. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд нэгдүгээр поп опера хэсэгт Анир поп оркестртой дэлхийн болон сонгодог поп опера дуунуудаа дуулж эгшиглүүлнэ.
Тоглолтын хоёрдугаар жазз опера хэсэгт 50 жилийн түүхтэй Монгол Улсын Филармонийн Баянмонгол жазз оркестртой хамт жазз операг үзэгчиддээ мэдрүүлэх аж. Тоглолтын удирдаачаар МУУГЗ Б.Алтанхуяг, тоглолтод Баянмонгол жазз оркестр МУГЖ Э.Анхбаяр, дуучин Д.Дүйнхэржав, Наагий, Б.Баярцэцэг, концертмейстр, төгөлдөр хуурч Э.Намуун, Ү.Уртнасан нар оролцоно.