ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур шатсаны улмаас орон сууцанд гал гарч долоон хүний амь эрсэджээ

O.Admin
2023-12-19

Орон сууцад гал гарч гурван том хүн, дөрвөн хүүхэд нас барсан талаар бид мэдээлсэн. Долоон хүний нэг нь галын дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагч юм байна. Тэрбээр, галыг унтраахаар ажиллаж байхдаа угаартаж, нас баржээ. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гацуур модны гэрлэн чимэглэлээс гал алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгөөд буй юм.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт…… 10 давхар барилгын 4-р давхрын айлд гал гарлаа гэх дуудлага бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар албаныхан шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна. 

Иймд Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх,
  • Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх,
  • Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах,
  • Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үссэн эсэхийг тогтмол шалгах,
  • Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх,
  • Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх,
  • Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах,
  • Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлттэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.