“Тавантолгой түлш” ХХК 2023 оны бүтээн байгуулалтын тайлангийн хурал боллоо. “Тавантолгой түлш” ХХК 2023 оны бүтээн байгуулалтын тайлангийн хурлаа хийж оны шилдэг ажилтнуудаа шагналаа.
Тавантолгой түлш компанийн “Бахархал тэмдэг” шагналаар:
Төвийн үйлдвэрийн шугамын ахлах Базаррагчаагийн Чулуунхүү
Захиргаа, удидлагын газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Гал-Эрдэнийн Даваабаатар
Чанарын хяналтын хэлтсийн Хяналтын ажилтан Чойжилсүрэнгийн Энхтөр
Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Лувсандаваагийн Пүрэвжав
Нөөц хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Мөнх-Эрдэнэ
Тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Очирпүрэв
Дулаан сантехникийн хэсгийн дулаан зуухны машинч Должийгийн Ганболд
Савлагааны засварын мастер Долгоржавын Энхбаяр
Диспетчер шуурхай зохицуулалтын хэсгийн ээлжийн диспетчер инженер Нанжидын Мөнхбаяр
Үйлчлэгч Махдаваагийн Мөнхзаяа
Савлагааны ахлах Цэндсүрэнгийн Нармандах
Борлуулалт хадгалалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн Сүнжээгийн Жавхлан
ЭЗТХ-н Ахлах эдийн засагч Мөнхтуяагийн Энхболд
ЗХХ-н Хяналтын инженер Оюунбаатарын Доржсүрэн
Тавантолгой түлш компанийн Тэргүүн дээд шагнал “ЭРДЭНИЙН ТУЛГА” цомын эзнээр Баруун үйлдвэрийн Ахлах инженер Дарьбишийн Галбадрах шалгарлаа.
Дарьбишийн Галбадрах нь Тавантолгой түлш компани байгуулагдсан цагаас эхлэн гагнуурчнаас эхлээд бүхий л шатанд ажиллаж гурван цехийн тоноглол, эд анги бүрийг угсарч, жигдрүүлэх ажлыг гардан хийж, хамт олноо манлайлан ажилласан Засварын шилдэг инженер юм. Түүний үр бүтээлтэй ажилласан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж тэргүүн дээд шагнал “ЭРДЭНИЙН ТУЛГА” цомоор шагнаж байна. 2-р цехийн бутлуурын машинч Бямбын Эрдэнэбулган нарыг шагналаа.
Тавантолгой түлш компанийн Тэргүүн дээд шагнал “ЭРДЭНИЙН ТУЛГА” цомын эзнээр Төвийн үйлдвэрийн шугамын ахлах Түмэнбаярын Баяраа шалгарлаа.
Түмэнбаярын Баяраар нь 2018 онд компани байгуулагдахад ажилд орсон анхдагчийн нэг юм. Тэрээр ажиллах хугацаандаа Ээлжийн ахлах, Ээлжийн дарга, Шугамын ахлах зэрэг үйлдвэрийн бүхий л шатанд ажиллаж, үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажилд гар бие оролцсон туршлагатай ажилтан юмаа. Түүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж “Эрдэнийн тулга” цомын эзнээр тодруулж байна.
Тавантолгой түлш компанийн Тэргүүн дээд шагнал “ЭРДЭНИЙН ТУЛГА” цомын эзнээр Автобаазын Хүнд машин механизмын оператор Хандсүрэнгийн Шүрэнцэцэг шалгарлаа.
Шүрэнцэцэг нь дугуйт ачигчийн оператороор тус компанид таван жилийн турш үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд Автобаазад ажиллаж байгаа цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Эрдэнийн тулга” цомын эзнээр тодруулж байна.
Тавантолгой түлш компанийн Тэргүүн дээд шагнал “ЭРДЭНИЙН ТУЛГА” цомын эзнээр Зүүн үйлдвэрийн Засварын инженер Ганбатын Булган шалгарлаа.
Ганбатын Булган нь Зүүн үйлдвэр байгуулагдахад засварчнаар ажилд орж тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон юм. Улмаар 2021 онд Засварын мастер, 2022 оноос Засварын инженерээр дэвшин ажиллаж байгаа шилдэг залуу боловсон хүчин юм. Тэрээр одоо Зүүн үйлдвэрийн гуравдугаар цехийн бүтээн байгуулалтад хяналт тавин ажиллаж байна.
Тавантолгой түлш компанийн Тэргүүн дээд шагнал “ЭРДЭНИЙН ТУЛГА” цомын эзнээр Баруун үйлдвэрийн Үндсэн тэжээлийн машинч Хэнзээгийн Хэрлэн шалгарлаа.
Хэнзээгийн Хэрлэн нь 2018 онд Тавантолгой түлш компанид түлш савлагчаар ажилд орж үйлдвэрийн тоноглолыг угсрах, жигдрүүлэх ажилд гар бие оролцож хүчин зүтгэсэн манай компанийн анхдагчдын нэг юм. Тэрээр өдгөө Үндсэн тэжээлийн машинчаар үр бүтээлтэй ажиллаж байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтэс ажил үйлсээрээ манлайлж 2023 оны “Бүтээлч хамт олон”-оор шалгарлаа.
Санхүү, бүртгэлийн хэлтсийн хамт олон энэ онд компанийн санхүүгийн засаглалыг сайжруулж, санхүүгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, боловсрогуй болгож, хөрөнгийн бүртгэлийг цэгцтэй, оновчтой зохион байгуулсны зэрэгцээ санхүүгийн Даймонд 5, Төлөвлөлтийн программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн амжилтаар энэ шагналыг гардаж байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Төвийн үйлдвэрийн ашиглалтын 2-р ээлжийн хамт олон ажил үйлсээрээ манлайлж 2023 оны “Бүтээлч хамт олон”-оор шалгарлаа.
Төвийн үйлдвэрийн ашиглалтын 2-р ээлжийн хамт олон улиран одож буй 2023 онд хамгийн өндөр бүтээмжтэй ажилласан бөгөөд нийт 35,172 тонн шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Энэ нь төлөвлөгөөгөө 102 хувиар давуулан биелүүлж, Төвийн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 26,1 хувийг дангаараа бүрдүүлсэн үзүүлэлт юм.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олон ажил үйлсээрээ манлайлж 2023 оны “Бүтээлч хамт олон”-оор шалгарлаа.
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олон Улаанбаатар хотын гэр хороололын 200 мянга гаруй айл өрхийг угаарын хийн эрсдлээс сэрэмжлүүлж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа жигдрүүлж, аюул эрсдлээс эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө тууштай ажилласан хичээл зүтгэлээрээ энэ шагналын эзэн болж байна.