Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны Мягмар гарагт эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон тохиолдолд хязгаарлалт хийж болзошгүй хэрэглэгчдийн тоймчилсон байршлыг УБДЦС ТӨХК-аас хүргэж байна.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалав.
Хязгаарлалт хийгдэх хугацаа 1-2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хүсье гэв.