Засгийн газрын ээлжит хуралдаанаар Соёлын дэд сайдаар ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилсон аж. Харин Соёлын дэд сайдын алба хашиж байсан М.Батбаярыг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилжээ. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Уянгыг Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилжээ.