Орхон аймгийн ХАБ-ын эрүүл мэндийн төв хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг шинэ оны босгон дээр дүгнэж, шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулан урамшуулжээ.
Улмаар "Ачит Ихт" ХХК хөдөлмөр, аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцлөө сайжруулсан шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байна.
Тус компани Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвөөс үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн эрсдэлтэй ажлын байрны болон тусгай сургалтын эрхийн гэрчилгээг авч, үйл ажиллагаагаа тогтмолжуулан, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж ердийн өвчний тохиолдлыг бууруулж чадсанаар энэхүү шагналын эзэн болжээ.