Японы мисс титмээсээ татгалзжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-06

Украинд төрсөн Каролина Шино гэх бүсгүй өнгөрсөн сард болсон Японы миссийн тэмцээний тэргүүн титмийг хүртсэн юм. Гэвч, эрлийз эмэгтэй Японы мисс болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байсан юм.

Тэгвэл өчигдөр тэмцээний зохион байгуулагчид тэргүүн миссийн титэм хүртсэн Каролина Шино титмээсээ татгалзсан талаар олон нийтэд мэдээлсэн байна. Тодруулбал, гэрлэсэн эртэй буюу гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаарх мэдээлэл нь ил болсны дараа титмээ буцаан өгч, татгалзсан гэдгийг мэдэгджээ. Японы гоо бүсгүйн тэмцээний түүхэнд титмээсээ татгалзсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй бөгөөд энэ удаагийнх  анхных юм.

Ямартай ч, дахин тэмцээн болохгүй тул нэг жилийн турш титэм эзэнгүй байх гэнэ. Каролина Шиногийн ээж нь Япон, аав нь Украин хүн аж. Эцэг, эх нь түүнийг таван настай байхад салж, тэрбээр эхийгээ дагаж Японд амьдрах болжээ. Улмаар 2022 онд Японы иргэншил авсан байдаг.

Ukrainian Miss Japan Debate Is More Than a Culture War - Bloomberg