Хэвийн жингээ хадгалах нууц

O.Admin
2024-02-16

Та жингээ хасах, хэвийн жингээ хадгалах, эсвэл булчингийн масс нэмэх аль ч тохиолдолд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хоёрыг заавал хослуулах хэрэгтэй.

Хэчнээн гоё зааланд, чадварлаг багшийн дор, зориулалтын төхөөрөмжтэй, тогтмол дасгал хийлээ ч буруу хооллож байвал үр дүнгээ өгөхгүй.

Нөгөө талаас хэчнээн зөв зохистой хооллож, баялаг хүнс хэрэглээд, идэвхтэй хөдөлгөөн хийхгүй л бол үр дүнд мөд хүрэхгүй. Ийм учир эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын дадал болгон хэвшүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.