БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин орос машин бэлэглэжээ.
Энэ талаар Умард Солонгосын төрийн тэргүүний дүү Ким Ёо Жон хэвлэлд “Энэ бэлэг хоёр улсын удирдагчдын хувийн онцгой харилцааны илэрхийлэл” хэмээн ярьсан байна.
Бэлэгний машиныг Орост үйлдвэрлэсэн бөгөөд тансаг зэрэглэлийн "Aurus limousine" машин гэнэ. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Ким Жон Уныг ОХУ-д айлчлах үед В.Путин өөрийнхөө хар хуягт лимузинийхээ нэгийг үзүүлсэн аж. Машин Умард Солонгосын удирдагчид ихэд таалагдсан тул энэ жил бэлэглэсэн байна.
Ким Жон Уны хувьд тансаг зэрэглэлийн машинд сонирхолтой нэгэн гэгддэг. Түүний цуглуулгад Лексусын SUV, Мерседес бензийн S class зэрэг машин бий.