Улирлын томуугийн эрсдэл өндөр үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ

O.Admin
2024-02-26

Улирлын томуугийн эрсдэл өндөр үед дархлаагаа сайтар дэмжээрэй. 

Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчний хүндрэл зэргээс сэргийлж чадна.

Хангалттай нойр авах – 7-9 цаг бүтэн нойр авах

Эрүүл хүнс хэрэглэх- “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой.

Амин дэм уух – С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй.

Тогтмол агаар сэлгэлт хийх-15 минут дутамд агаар сэлгэлт хийгээрэй.

Тогтмол халуун бүлээн ус уух – Дунджаар 2 л ус ууснаар таны дархлаа дэмжигдэж бодисын солилцоо сайн явагдахад тусалдаг.

Дасгал хөдөлгөөн хийх- өдөрт 10,000 алхаарай. 

Тайван байх - стресс ядаргаа дархлааг бууруулж, ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөлдөг.

Хэрэв танд томуугийн шинж тэмдэг илэрвэл үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч, эм бэлдмэлийг жорын дагуу цаг тухайд нь ууж хэвшээрэй.