Rokit Bay: Би дисс хийхгүй, намайг юу гэнэ хамаагүй

O.Admin
2024-03-25

Реппер FLA нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Rokit bay-д дургүй. Хүмүүсийг ч дуртай байхаа болиосой” гэж боддог хэмээн ярьсны дараа Rokit bay-ыг дэмжигчдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан.

Улмаар дисс хийж, “Shaaltsii” дуугаа өчигдөр цацсан юм. Гэтэл Rokit bay түүнд хариу барьж, “Blaavgai” гэх дуу цацсан нь нийгмийн сүлжээнд “гал асаасан”. Харин өнөөдөр Rokit bay дараах мэдэгдлийг гаргажээ.

Тэрбээр “За нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй ээ. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяаад урдах ажлууддаа төвлөрцгөөе.

Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна. Миний хувьд бол ямар нэг хувийн өш хонзон санасан юм бол байхгүй шүү, спорт байсан л гэж харлаа. Одоо цомгийн ажилдаа 100% анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя” гэсэн байна.

FLA-гийн Rokit Bay-г дисслэсэн дуу

 rokit bay хариу дисс