ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эверестэд авирч байсан Монголын хоёр уулчин сураггүй алга болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-14

Эверестын оргилд авирч байсан Монголын хоёр уулчин сураггүй алга болоод хоёр хонож буй талаар “thehimalayantimes.com” сайт мэдээлжээ.

Тэд бол хүчилтөрөгчийн баггүй, шерпа буюу хөтөчгүйгээр Эверестэд авирах оролдлого хийж байсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар аж.

Уулчид тухайн үед 8000 метрээс өндөрт авираад байжээ. Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагт холбоо барьснаас хойш сураггүй болсон байна. Одоогоор уулчдыг дайчилж тэднийг хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.