ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мелани Трамп эмнэлэгт хэвтжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-15

АНУ-ын тэргүүн хатагтай 48 настай Мелани Трамп бөөрний эмчилгээ хийлгэхээр өчигдөр эмнэлэгт хэвтжээ.

Түүний ойрын эх сурвалж ч, “Бөөрний өвчний улмаас энэ долоо хоногийг эмнэлэгт хэвтэж өнгөрүүлнэ” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Гэхдээ тэргүүн хатагтайн өвчин хүнд биш бөгөөд эмболизаци эмчилгээ л хийлгэх аж.

Мелани Трамп нийслэл Вашингтон хотын Валтер Рид цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тус эмнэлэгт АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид, тэдний гэр бүлийнхэн хэвтэн эмчлүүлдэг байна.