Хятадын эрдэмтэд анх удаа хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн эрэгтэй хүн эдгэрсэн гэж мэдэгдсэн тухай diabetes.co.uk албан ёсоор тавдугаар сарын 31-нд нийтэлжээ.
Хятад эрдэмтэд 2021 онд 59 настай эрэгтэйд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Тухайн хүн 2022 оноос хойш нийт 33 сар одоогоор тарианаас гарч цусны үзүүлэлт хэвийн хэмжээнд болоод байна. Судлаачдын баг инсулин үйлдвэрлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй эсүүдийн хиймэл хувилбарыг нойр булчирхайд байрлуулан бүтээжээ. Тухайн өвчтөн 25 жил сахартай явсны эцэст эсийн түвшинд бүх үйл ажиллагаа нь зогссон байжээ. Тиймээс өдөрт комд орохгүйн тулд өдөрт хэд хэдэн удаа инсулин тарьдаг байсан гэнэ.
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой анхны тохиолдол ийнхүү бүртгэгдэж байна. Эмчилгээний явцад эрдэмтэд үүдэл эсийг тархи, булчин, бөөр, тэр ч байтугай нойр булчирхайн эд эс болгон хувиргах чадвартай шинэ химийн коктейлийг туршиж үзсэн байна. Тэгэхэд үүдэл эсүүд нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг инсулиныг бий болгож байжээ.
Эх сурвалж: South China Morning Post