ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Энхбаяр: ЗГХЭГ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгнө

O.Admin
7 минутын өмнө

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ нар Ерөнхийлөгчийн мэдэгдлийн араас мэдэгдэл хийж, үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдлээ. Б.Энхбаяр сайд хэлэхдээ "Дөнгөж сая Ерөнхий сайдтай уулзаад гарч ирлээ. ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ хэлээд гарч ирлээ. Ерөнхийлөгч улс төрийн манлайлал үзүүлж ажлаа өгч байгаад шалгуулна гэж байна.  Би улстөрч хүний хувьд сайдын ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ.

Би маш олон удаа гүтгэлэг гэдгийг хэлсэн. Л.Оюун-Эрдэний бүлэглэл Хуульзүй, дотоод хэргийн сайдын ажлыг авахын тулд намайг гүтгэсэн. Одоо бас дахиад л тэглээ. Би өгчихье өө. Гэм буруугүй гэдгээ тогтоолгох болно" гэв. 

Харин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа.

Цаашид Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно" хэмээлээ.