УОК-ын Шуурхай Штаб үер усны гамшгаас сэргийлэх бэлэн байдлын удирдамж, чиглэлийг бүх шатны байгууллагууд хэрхэн хангаж буй талаар хяналт хийж байна.
Өнөөдрөөс эхлэн төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байгаа. Сүүлийн 10 жилийн судалгаанаас дүгнэхэд Улаанбаатар хотод үерийн аюул нэмэгдэх хандлагатай бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргүүд хамгийн их эрсдэлтэйд орж байна. Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр үерийн аюултай бүсэд 2063 айл өрх суурьшиж байгаагийн 444 нь зөвшөөрөлгүй бөгөөд тэдгээр айл өрхийг болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх, үерийн далан, суваг шуудууг хүчитгэх чиглэлээр ажиллаж байгааг албаныхан хэлэв.