ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алтаргана наадмыг энэ сарын 26, 27, 28-нд Булган аймагт зохион байгуулна

O.Admin
2024-07-15

"Алтаргана 2024" наадмаар 60 гаруй уралдаан тэмцээн, өв түүх, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаар товлоод байна.

Буриад түмний Их Алтаргана наадмыг 2022 онд Ага Буриадын нутагт зохион байгуулахад Булган аймаг 2024 онд зохион байгуулахаар тугаа хүлээн авсан. Тус наадмыг 1994-2022 онд нийт 14 удаа зохион байгуулсан бол 15 дахь наадам энэ сарын 26, 27, 28-нд Булган аймагт болох гэж байна.

Дэлхий даяар тархан амьдарч буй буриад монголчуудыг нэгтгэдэг наадам бол Алтаргана. Буриадын харилцаа дуу, цэц булаалдах наадам, домог, тууль ярилцах, ёохор бүжиг, сур харваа, буриадын үндэсний хувцасны наадмууд маш сонирхолтой бөгөөд бусад монгол угсаатнууд ч тэдгээр ёс заншлыг хүндэтгэсээр ирсэн түүхтэй.

Алтаргана 1994 – I наадам Хэнтий аймгийн Дадал суманд

Алтаргана 1996 – II наадам Хэнтий аймгийн Биндэр суманд

Алтаргана 1998 – III наадам Хэнтий аймгийн Батширээт суманд

Алтаргана 2000 – IV наадам Дорнод аймгийн Дашбалбар суманд

Алтаргана 2002 – V наадам ОХУ-ын Өвөрбайгалийн Агын буриадын тойрогт

Алтаргана 2004 – VI наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод

Алтаргана 2006 – VII наадам ОХУ-ын Буриадын БНУ, Улаан-Үд хотод

Алтаргана 2008 – VIII наадам ОХУ-ын Эрхүү хотод

Алтаргана 2010 – VIII наадам Нийслэл Улаанбаатар хотод

Алтаргана 2012 – IX наадам ОХУ-ын Өвөрбайгалийн Агын буриадын тойрогт

Алтаргана 2014 – X наадам Хэнтий аймгийн Дадал суманд

Алтаргана 2016 – XI наадам ОХУ-ын Буриадын БНУ, Улаан-Үд хотод

Алтаргана 2018 – XII наадам ОХУ-ын Эрхүү хотод

Алтаргана 2020 – XIII наадам ОХУ-ын Забайкальскийн хязгаарт /2021 он/

Алтаргана 2022 – XIV наадам ОХУ-ын Өвөрбайгалийн Агын буриадын тойрогт болж байсан бол

Алтаргана 2024 – XV наадам Булган аймгийн төв Булган суманд зохион байгуулах юм. 

 Буриад зоны өв соёлыг дээдлэн таниулах, сурталчлах бэлтгэл ажлын хүрээнд 2023-2024 онд 20 гаруй урлаг соёлын үйл ажиллагаа, уралдаан тэмцээнийг зохион байгуулжээ.