ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наадмын өдрүүдэд усны ослоор 24 хүн амиа алджээ

O.Admin
2024-07-16

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн хоёр дүүрэг, долоон аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж 24 хүн өртсөнөөс том хүн 22, хоёр хүүхэд амь насаа алджээ.

Усны ослоос насанд хүрсэн хоёр хүнийг аварсан бол осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 2019 онд 14 хүн, 2020 онд 17 хүн, 2021 онд 26 хүн, 2022 онд 20 хүн, 2023 онд найман хүн зөвхөн баяр наадмын амралтын өдрүүдэд усны ослоор амь эрсэдсэн тохиолдол бүртгэгджээ.

Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүлээр иргэдийн аюулгүй байдлыг ханган давхардсан тоогоор нийт 5,620 алба хаагч, 746 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн алба хаагчид гол, нуур, цөөрмийн дагуу амарч буй 63,159 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал, брошюр тарааж, зөвлөмж, мэдээ мэдээлэл өгчээ.