Нэр бүхий иргэн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фейсбүүк цахим хаяг руу зурвас бичиж харилцаж, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаардсан гэмт хэрэг үйлджээ.
Улмаар, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан гэх хэрэгт иргэн С.Д-г энэ оны долдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэн ял төлөвлөсөн байна.
Мөн тухайн этгээд нь өнгөрөгч оны хоёрдугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "GS-25" сүлжээ дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй буюу 13 настай Ө.М-г биеэ хамгаалах чадваргүй болон уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан бэлгийн харьцаанд орж, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулав.
Улмаар, энэ оны долдугаар сарын 29-ний өдөр хэргийг нэтгэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.