ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Барилга-инженерийн цэргүүд уул уурхайн үйлдвэрлэлийн ажилд оролцож байна

O.Admin
2024-09-05

Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүний 339, 341, 342 дугаар ангиуд хүдэр бутлах болон хөрс хуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.

Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт байрлах Хүрэн голын нүүрсний уурхайн "Хөрс хуулалт"-ын ажлыг 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж байна. Уг төсөл хөтөлбөр нь 1 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар 47000м.куб хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Зэвсэгт хүний 339, 341, 342 дугаар ангиудын томилгоот бие бүрэлдэхүүн Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд байрлах "Хан-Алтай Ресурс" ХХК -ны уул уурхайн үйлдвэрлэлийн ажилд "Хүдэр бутлах" ажлыг 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд чулуу бутлуурын суурин үйлдвэрүүдийг төслийн талбайд нүүлгэн шилжүүлэх болон угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж, одоогийн байдлаар өдөр, шөнийн 2 ээлжээр ажиллаж, 82,000 тн хүдрийг буталж, тээвэрлээд байна.

Энэхүү төсөлд оролцож буй нийт бие бүрэлдэхүүн "Уурхайн чиг баримжаа олгох сургалт", "өндөр эрсдэлийн менежментийн сургалт", томилгоот бүрэлдэхүүн жолооч операторуудын сургалт, тусгаарлалтын сургалтуудад тус тус хамрагдан төслийн талбайд ажиллаж байгаа билээ.