ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүндэтгэлийн тоглолт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө

O.Admin
2024-09-05

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Армийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 03-ны өдөр боллоо. 

Түүхэн ялалтын үнэ цэн, ач холбогдлыг Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад таниулан сурталчлах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн, мөнхжүүлэх зорилготой үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болсон энэхүү хүндэтгэлийн тоглолтыг иргэд, хөдөлмөрчид талархан хүлээн авсан юм.

100 гаруй жилийн түүхтэй  ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Армийн дуу бүжгийн эрдмийн чуулга нь тэртээ хүйтэн дайны он жилүүдэд ч уран бүтээлээ тасралтгүй туурвисаар ирсэн дэлхийн цорын ганц цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга юм.

 

Уг чуулгын уран бүтээлчид өмнө нь хэд хэдэн удаа манай улсад айлчилж, Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээлээ туурвиж байсан билээ.Түүнчлэн Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Монголын ард түмний хамгийн сайн мэддэг, сэтгэлд хоногшсон Оросын алдарт дуунууд эгшиглсэн нь цэнгүүний чимэг шигтгээ нь байлаа.

Хоёр улсын цэргийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолтын дараа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын чуулгууд болон ОХУ-ын Буриад Улсын Үндэсний дуу бүжгийн “Байгаль” театрын уран бүтээлчид, Монголын рок, поп оддын хүндэтгэлийн тоглолт  болж өнгөрлөө.