ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувь нийлүүлэгчдийн гэрээний өөрчлөлтийг эцэслэх гэрээг байгуулав

O.Admin
38 минутын өмнө

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулахаар 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн эцэслэн гарын үсэг зурж байгуулав.

Хэлэлцээний үр дүнд урьдчилсан тооцоогоор “Оюу толгой” ХХК-ийн зардал 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд 4 орчим тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, Оюу толгойн зардлыг дорвитой бууруулах асуудлаар Хувь нийлүүлэгчдийн гэрээний сүүлийн 17 жилийн анхны томоохон өөрчлөлтийг хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирч, амжилттай байгууллаа.  Хэлэлцээг ахалсан Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон хэлэлцээг эцэслэхэд хүчин чармайлт гарган хамтран ажиллаж, үр дүнд хүрч чадсан “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, Рио тинто групп болон “Оюу толгой” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.