БНАСАУ “Пунгери” цөмийн туршилтын талбайгаа буулгаж эхэлжээ. Энэ нь хиймэл дагуулаас авсан гэрэл зурагнаас тодорхой болсон байна.
Өмнө нь тус улсын тэргүүн Ким Жон Ун энэ сарын 23-25-нд цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа устгахаар шийдвэрлэсэн тухай KCNA агентлаг мэдээлж байв. Түүнчлэн, уг үйл ажиллагаанд гадны сэтгүүлчдийг ирж сурвалжлахыг урьж байсан юм. Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг энэ сарын 7-нд авчээ.