ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Анхдагчдын өлгий" сонсдог ном уншигчдын гарт очлоо

O.Admin
2024-10-09

“Анхдагчдын өлгий” Булган аймгийн түүхийн сонсдог ном бүтээгдэж, өнөөдөр сонсогчдын гар дээр очиход бэлэн боллоо.

“Анхдагчдын өлгий” Булган аймгийн түүхэн сонсдог номыг Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн санаачилгаар Булган аймгийн ЗДТГ-ын хамт олон , “Монголчуудын сонсох ном” ТББ-ын тэргүүн багш Т.Элдэв-Очир, Түүхийн ухааны доктор Н.Батболд, шүлэгч зохиолч, уран уншигч, зураач зэрэг уран бүтээлчдээс гадна аймгийн ЕБС-ын удирдлагууд, түүхийн багш нар гар бие оролцон бүтээж өнөөдөр албан ёсоор номын нээлтийг хийж байна.

Булган аймгийн “Анхдагчдын өлгий” түүхэн сонсдог ном нь 4 бүлэг 80 хэсгээс бүрдэж аймгийн үүсэл хөгжил, анхдагч алдартнууд, сумд болон аймгийн брэнд бүтээгдэхүүнийг багтаасан байгаа юм.