ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олон улсын хараа хамгаалах өдөр тохиож байна

O.Admin
2024-10-10

Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гарагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр буюу "Олон улсын хараа хамгаалах өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн тухайд "Хүүхдүүдээ, нүдээ хайрлая" уриан дор тэмдэглэж байна.

Үндэсний статистикийн хорооны 2023 оны тоо мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 111,228 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас харааны бэрхшээлтэй 12,053 хүн байна.