ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмэгтэй Элчин сайдууд сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

O.Admin
2024-10-17

 

Ядуурлыг устгах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол улсад суугаа эмэгтэй элчин сайд нарыг төлөөлж Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Монгол улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Матилда Димовска, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта нар хүрэлцэн ирж Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан суралцагч, төгсөгч, эцэг эхчүүдтэй уулзалт хийлээ.

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр, хөдөлмөр эрхлэлтийг шинэчлэн дэмжих нь төсөл”-ийн дэмжлэгээр ХБХХЕГ-ын харьяа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсролын сургуульд Цахим үйлчилгээний ажилтан, Архив, бичиг хэргийн ажилтан, Үйлчилгээний ажилтан гэсэн 3 мэргэжлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан сургалтын хөтөлбөрийн боловсруулан хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрүүд нь мэргэжлийн боловсролын салбарт анх удаа шинээр боловсруулсан ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох, бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжоор хангах зорилготой.