ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэрэг татлагын үйл ажиллагаа 34 дүгээр сургуульд явагдаж эхэллээ

O.Admin
2024-10-18

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын захиармжаар 2024 оны II ээлжийн цэрэг татлагын ажил аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд явагдаж эхэллээ.

2024 оны II ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж, дүүргийн цэргийн насны залуусыг Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, нарийн шинжилгээнүүдийг цэрэг татлагын байранд авч, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна.

Цэргийн насны залуучууд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдана.