ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төвийн болон орон нутгийн удирдах ажилтнуудын сургалтыг зохион байгуулав

O.Admin
2024-10-22

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төвийн болон 21 аймаг, 2 дүүргийн хэлтсийн удирдлагууд хагас сар тутамд цахимаар болон танхимаар уулзаж Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцдэг. 

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төв, орон нутаг дахь удирдах албан тушаалтнуудад зөвлөмж, чиглэл өгөх сургалтыг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа. 

Сургалтыг ЭМДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нармандах удирдан явуулж эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, ЭМДҮЗ-ийн шинэчилсэн тогтоол, орлого хамрагдалтын гүйцэтгэлийн төлөвлөгөө, нэхэмжлэлийн хяналт, цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар болон холбогдох бусад чиглэлээр мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.