1970-аад оны үед үзэгчдийн хүртээл болж байсан “Super man” киноны гол дүрийн жүжигчин Маргот Киддер 69 насандаа Монтана муж дахь гэртээ таалал төгсчээ.
Энэ талаар түүний ойрын хүн хэвлэлд мэдээлсэн бөгөөд үхлийн шалтгааны талаар дурьдаагүй байна.
Талийгаач жүжигчин 1978-1983 онд бүтээгдсэн “Super man” цувралын эхний гурван ангид Кристопер Рев агсантай хамтран гол дүрд тоглож байжээ. Маргот Киддер агсан 1970 оноос жүжигчний карьераа эхлүүлж байсан аж. Гэвч, 1996 онд сэтгэцийн эмгэгээр өвчилснөөсөө хойш дахин кинонд тоглоогүй байна.