Жилийн бүрийн 10-12 дугаар сарыг оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг зохион байгуулдаг.
Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас төвийн болон орон нутаг дахь их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан сурагчдад ЭМД-ын ач холбогдлыг сурталчилан таниулах ажлын зохион байгуулдаг.
Энэ хүрээнд Дорноговь дахь ЭМДХ-ээс тус аймгийн Политехникийн коллежийн 100 гаруй оюутан-залууст ЭМД-аа хялбархан шалгаж, хамгийн хурднаар хэрхэн төлөх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, ЭМД-аар авч болох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ түүний хөнгөлөлтийн талаар танилцууллаа.