ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутан, залууст ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

O.Admin
2024-11-07

Жилийн бүрийн 10-12 дугаар сарыг оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг улс орон даяар зохион байгуулдаг. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын 21 аймаг хоёр дүүрэг дэх газар хэлтсээс тухайн орон нутаг дахь их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан сурагчдад ЭМД-ын ач холбогдлыг сурталчлан таниулах ажил үргэлжилж байна. 

Тухайлбал, Хэнтий аймгийн ЭМДХэлтсээс аймгийн поликоллежийн оюутан залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажиллав. Энэ үеэр оюутан залуусын шимтгэл төлөлтийн мэдээллийг газар дээр нь шалгаж, ЭМД-ын шимтгэлээ хараахан төлж амжаагүй байгаа залуус байгаа газраасаа хамгийн хялбархан бөгөөд хурдан төлөх зааврыг танилцууллаа. 

Түүнчлэн, Дархан-Уул аймгийн ЭМДХ-ээс АШУҮИС-ийн 70 гаруй оюутан сурагчдад  ЭМД-ын ач холбогдол, шимтгэлийн хувь хэмжээг танилцуулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ и-баримт болон Е-mongolia аппликэйшнээр хэрхэн хурдан, шуурхай төлөх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.