ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

81 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

O.Admin
2024-11-14

Өчигдөр /2024.11.13/ 17:28 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд хотхоны байранд 5 давхрын айлаас утаа гараад байна гэсэн дуудлага ирсэн аж.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг 18:03 цагт зогсоож, 18:28 цагт бүрэн унтраасан байна. 

Алба хаагчид 81 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.