ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Job center" ХБХХЕГ-т нээгдлээ

O.Admin
2024-12-13

Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн Газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн.

Үүний эхлэл болгож Сүхбаатар дүүрэгт буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хоёрдугаар давхарт “Job Center” төв байгуулагдан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийжээ.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэлт, ажилд зуучлах нэмэгдэж, мэдээ, мэдээллээр хангагдан төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэх юм.

Цаашдаа улсын хэмжээнд нийт 19 "Job Center" үүдээ нээхээр төлөвлөн ажиллаж байна.