ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Батарей хуримтлуурын станц 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна.

O.Admin
1 өдрийн өмнө

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар тус станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна. Ингэснээр өдөрт дунджаар 25.000 айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байна. Өөрөөр хэлбэл таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.