ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Мөнхтүшиг: Казахстан, Энэтхэг, Израиль, Өмнөд Африк зэрэг улс сунгалттай паспорттой иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-16

ГХЯ-ны Консулын газраас гадаад паспортын сунгалттай холбоотой асуудлаар сэрэмжлүүлэг гаргасан. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

-Танайхаас сунгалттай пас­­портаар гадаадад зор­чих­гүй байхыг анхааруул­сан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Гадаад харилцаа­ны яамны Консулын газ­раас сунгалт хийсэн гадаад пас­пор­тоор гадаадад зор­чих ир­гэдэд зориулж энэ сарын 14-нд сэрэмж­лүү­­лэг гаргасан. Гэх­дээ энэ сэрэмжлүүлэгтэй хол­боо­той ташаа ойлголт иргэ­дийн дунд гарсан байна. Тод­­руулбал, саяхан БНКУ руу гадаад паспортын сун­галт хийсэн иргэд очиход хи­лээр нэвтрүүлээгүй бу­цаа­сан асуудал гарсан. Энэ талаар БНКУ-ын хи­лийн бай­гууллагуудаас тодруула­хад сунгалт хийсэн буюу пас­портын арын хуудсанд сунгалттай хугацааг нь сун­гасан паспортаар нэвт­рүү­лэх­гүй гэдгийг албан ёсоор мэ­дэгд­сэн. Үүний дагуу Ка­захстан улс руу зорчиж буй иргэдийг сунгалттай пас­пор­таар зорчихгүй байхыг ан­хааруулсан зөвлөмж байсан юм.

-Тэгэхээр бусад улс руу сунгалттай паспортаар зор­­чиж болно гэсэн үг үү?
-НҮБ-ын харьяа Олон ул­сын иргэний нисэхийн байгуул­лага гэж байдаг. Энэхүү бай­гууллага нь дэлхийн улс орнуудын хооронд мөр­дөж байгаа паспорт, гадаад ул­сын визэд тавигдах стандар­тыг зөвлөмж болгож батал­даг байгууллага. Уг бай­­гууллагаас 2005 онд ма­­шинаар уншигддаггүй пас­портыг 2015 он гэхэд хэ­рэг­лээ­нээс хална гэсэн зөв­лөм­­­ж гаргаж байсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр пас­портын эхний хуудас буюу зурагтай хуудасны доод хэс­гийг машинаар уншигд­даг хэсэг гэж нэрлэдэг. Ха­рин түүний арын хуудаст паспортын хүчинтэй хугацааг ямар нэгэн байдлаар буюу гар аргаар хугацааг нь сун­гаад тамга дардаг. Ийм байд­лаар сунгасан паспортыг улс орнууд хэрэглээнээс хал­на гэсэн үүрэг амлалтууд өг­сөн байдаг. Энэхүү үүрэг ам­лал­таа хэрэгжүүлж байгаа улс орнуудын тоо өдөр ирэх ту­сам нэмэгдэж байна гэсэн үг.

-Сун­галттай паспортаар үйлч­лэх­гүй гэсэн хэчнээн улс бай­гаа вэ?
-Өнөөдрийн байдлаар би­дэнд Казахстан, Энэтхэг, Из­раиль, Өмнөд Африк зэ­рэг улс сунгалттай пас­порт­тай иргэдийг хилээ­рээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгд­сэн. Цаашдаа олон улсын стан­дартыг хэрэгжүүлээд явах орнуудын тоо нэмэгдэнэ. Тий­­мээс урьдчилан сэргий­лэх үүднээс иргэдэд сэрэмж­лүү­лэг хүргэж байгаа юм. Түүнээс биш гадаад паспортаа сунгуулсан иргэд гадаад руу явж болохгүй гэсэн асуудал байхгүй. Манай улсын хөрш зэргэлдээ орнууд, Европын, Азийн орнууд мөн БНСУ, Япон, ОХУ, БНХАУ гэх мэт ор­нуудад сунгалттай гадаад паспортаар зорчиход ямар нэг асуудал байхгүй.

-Дээр дурдсан дөрвөн ул­саас бусад газар руу сун­галттай паспортаар үйлч­лүүлж болох юм бай­на. Тэгэхээр паспортаа сун­гуулсан иргэд хугацааг нь дуус­тал ашиглаж болно гэ­сэн үг үү?
-Энэ оны нэгдүгээр са­рын 01-нээс олон улсын төв­шинд мөрдөгдөж байгаа стан­дар­тыг мөрдөх зорилгоор Мон­гол Улсын Засгийн газ­раас гадаад паспортын сун­гал­тыг хийхгүй гэдэг шийд­вэрийг гаргасан. Тус шийдвэр гарсан­тай холбогдуулан гадаад пас­портыг шууд таван жи­лээр олгодог болсон. Пас­порт нь сунгалттай иргэд сун­гал­­тын­хаа хугацааг дуус­тал хэ­рэглээд явж болно. Ха­рин дээр дурьдсан орнуу­дад сунгалттай паспортаар зорчиж болохгүй гэдгийг ан­хааруулмаар байна.